Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 11-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-12-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 11-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -11.9-14.4 градус хүйтэн, бусад нутгаар -9.7-19.6 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд -2, Тоорой, Эрдэнэ, Чандмань, Тооройд -4, Шаргад -5, бусад сумуудад -6-13 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин, Есөнбулагт -28, Дэлгэрт -27, Тайширт -25, Бигэр, Цогт, Цээлд -24 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -10-14 градус хүйтэн, бусад нутгаар -11-22 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 8, Тонхилд 7, бусад сумуудад 0-7 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -31, Цогтод -28, Тайширт -27, Жаргалан, Есөнбулаг, Бугат -26, бусад сумуудад -19-25 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 1.4 мм, Жаргаланд 1.1 мм, Есөнбулагт 1.0 мм, Дэлгэрт 0.9 мм, Цээлд 0.8 мм, Тонхил, Даривт 0.7 мм, Гуулин тосгон, Төгрөг, Тайширт 0.6 мм, Бугат, Алтай, Хөхморьт, Халиунд 0.2 мм, Бигэр, Цогт, Шарга, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Эрдэнэ, Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 21 м/с, Тоорой тосгон, Чандманьд 10 м/с, бусад сумуудад 3-9 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-2 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 11-р сарын 30-ны байдлаар Эрдэнэд 10 см, Есөнбулаг, Цогт, Цээл сумууд болон Гуулин тосгонд 4 см, Дэлгэрт 3 см, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Дарив, Жаргалан, Төгрөг, Халиунд 1 см, Алтай, Бугат, Тонхил, Тайшир, Шарга сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээлд 0.22 г/см2, Цогтод 0.19 г/см2, Эрдэнэд 0.14 г/см2, Гуулин тосгонд 0.13 г/см2 гэж тодорхойлсон байна.
Харин Тоорой тосгон, Чандманьд цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /